Тагтаа хэвлэлийн газрын эрхлэгч, яруу найрагч, орчуулагч Батсуурийн Баясгалангийн хүүрнэл зохиолын анхны түүвэр "ЭТГЭЭД ХҮСЛИЙН ЦУГЛУУЛГА" уншигч таны гарт очих гэж байна. Зохиолч " 'Эдгэрэл' шүлгийн түүврээ хэвлүүлснээс хойш хэдий нь таван жил өнгөрчээ. Энэ удаад "Этгээд хүслийн цуглуулга"-аа уншигчдынхаа өмнө дэлгэж байна. Өгүүллэг, туужийн түүвэр юм. Зохиолчийн анхны хүүрнэл зохиолын ном болно. Өөр юу хэлэхсэн билээ. Орчин цагийн монгол хэлт уран зохиолын ай савд нэгэн түрлэг болуужин гэж ер сэтгэлээ шингээн, есөн хүслээ шившин хавтаслалаа. Таалалд тань нийцэх болтугай!" хэмээжээ. Ном ирэх долоо хоногт худалдаанд гарна.
Зохиолч: Батсуурийн Баясгалан
Редактор: Цагаанчулуугийн Дэлгэрмаа
Хавтасны зургийг: Ёндонгийн Чанцалдулам (Chayodu)
Хавтасны дизайнер: Баярсайханы Тамир
Модел: Энхбаярын Ерөөлтбилэг
Эрхлэн гаргасан Тагтаа Паблишинг
Хэвлэгдсэн он 2023
ISBN 9789919989361
25’000
СагслахСэтгүүлийнхээ өмнөтгөлийг Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотоос бичиж байна. Хоёр хоногийн өмнө Шар тэнгисийн эрэгт суугаад нар жаргахыг ажсан юм. Нар яг л тэнгисийн ус руу унаад унтарчих шиг жаргана лээ. Тэгдэг болохоор энд нар жаргангуут л харанхуй болчихдог юм. Юм бүхэн дэндүү хурдтай. Юм бүхэн дэндүү хурдтай болохоор энэ насанд юу ч хийж амжихгүй мэт мэдрэмж давамгайлна. Амьдрал тийм ч урт биш санагдаж эхэлнэ гэсэн үг. Монголд харин өөр. Нар жаргаад үдшийн шар бүрий эхэлж тэнгэрийн хаяа улаагаад түүнийг цагаан гэгээ залгаж дараа нь асганы хар бүрий айлчилж ард нь харанхуй эхэлнэ. Тиймээс манайд “шар бүрий”, “цагаан гэгээ”, “харуй бүрий” гэж цаг хугацаа заасан үгс бий. Өвлийн улиралд харьцангуй бага ажиглагддаг ч тогтож сайн ажвал тодорхой анзаарагдана вий.
Манайд юм бүхэн удаан, юм бүхэн уужимхан. Орон зай, цаг хугацаа бидэнд хангалттай байгаа гэсэн мэдрэмжийг эх орон маань надад өгч байсныг энд алхаж явахдаа би ойлгодог. Орон зай гэдэг нь зүгээр л газар нутгийг хэлж байгаа юм. Энд бол байшингийнхаа дээвэр дээр ногоо тарьж, далайн буланг боож усыг нь соруулж ширгээж газар гаргаж аваад түүн дээрээ хотоо байгуулж амьдардаг газар. Яг одоо миний алхаж буй энэ хотын оронд их далай цалгилж байсан гээд бод доо. Тийм болохоор энэ нутаг орноос би орон зай уйтан, цаг хугацаа түргэн гэсэн мэдрэмж авна. Харин манай улсад орон зай нь ч уудам, цаг хугацаа нь ч талбиун байдаг юм шиг. Хот байгуулж, шавар гэртээ шавалдан сууж эхэлсэн минь саяхнаас. Хэчнээн ч “далай ширгээгээд” дээр нь хэдэн ч хот байгуулчих цаг хугацаа бидэнд байна. Далай ширгээх ч хэрэггүй хотоо хэдий нь байгуулчих орон газар шүү дээ.
Орон зай хийгээд цаг хугацаа чамд байна гэдэг л оршин байхуйн хамгийн үнэтэй хоёр зүйл гэж сэтгэнэ. Намайг яг үүнийг бичиж суухад гадаа цас бударч байна. Зөөлөн, хөвсгөр цас. Зөнгөөрөө унаж, унангуутаа хайлж байна. Хаа сайгүй өнгө өнгийн шүхэр дэлгэгдэж хотын гудам цэцгийн мандал шиг харагдаж байна. Энд онцгой цастай өвөл болж байна. Цас, цастай хамт айлчлах өвөл гэдэг энд бол их л романтик улирал бололтой. Цаснаар алхах, болзох, цас бударч байгаа гудамжинд гараа алдлан эргэлдэх, цас лавсаж байгаа далайн мандлыг ширтэх, Хан мөрөн дээгүүр цасны манан суух гээд л өвлийг хачин романтикаар сэрж мэдэрнэ. Хүлээж авна.
Харин монголчуудын хувьд өвөл гэдэг зуд зурхан, хахир хүйтэнтэйгээ хамт амьдралын хэмнэл, амьдралын чанар, амьжиргааны түвшинд ч нөлөөлөхүйц хүндээр тусдаг шиг. Адаглаад л өвөлтэй зэрэгцээд утаа эхэлнэ гэхээс хэн хүнгүй өвлөөс халширмаар. Өвөл гэдэг бидний хувьд романтик улирал гэхээсээ туйлдаж унамаар дарамттай үе болжээ.
Өвөл... Өвөг монгол бичгээр бол “эбүл” хэмээмүй. Түүхэн хэлзүйн үүднээс “эбүл”, “эбүгэ”, “эбүгэн” гэх үгс нэг язгууртай. Монгол бичгээр ийн бичиж байснаа кирилл бичигт үгийн эхэнд орсон “Э” эгшиг ухарч ижилсэн “өвөл”, “өвөг”, “өвгөн” болчихуй. Эдгээр үгс нь өтлөх, хөгшрөх, өнгөрөх, өвгөрөх, хуучрах гэх мэт утгыг заана. Харийн энэ улсад өвөл гэхүй хайр сэтгэл, залуу насыг сануулдаг ажаам. Харин миний Монголд өвөл гэхүй цал буурал өвгөн санагдах амуй. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа “Дөрвөн улирал” шүлгийнхээ дотор өвөл цагийг өнгөрөхтэй адилтгасан нь санаандгүй тохиолдол бус чухам монголчууд энэ улирлыг өтлөх өнгөрөх, үхэл мөхөлтэй хайнцуулан таньж мэдэрдгийнх буй за.
Намур /намар/ ану нам, намжуун, намуун зэргээр тухайн улирлын налгар намуухан шинжээс үүдэлтэй ийн нэрлэж. Хавар нь ховор гэх шиг мөн л тус улирлын ховор живэр, хомс шинжийг хэлсэн мэт сэтгэгдэнэ. Гэтэл өвлийг таньж мэдэрсэн нь түүний хүйтэн, хахир, цастай шинж бус илүү гүн гүнзгий эцэс төгсгөл, өвгөрөх өтлөхтэй дүйлгэж ойлгож байгаа нь нэн сонирхолтой. Үхэл төгсгөл гэгч нэн гүн ухаанч үзэл агаад өвлийн улирлыг үхэлтэй жишин сэтгэсэн нь ч нэн гүн ухааны. Манай орны дөрвөн улирал алив зүйлийн үүсэх-дэлгэрэх-задрах-мөхөх жамыг бидэнд харуулж байдаг. Мод ч ийм жам туулна, хад ч ийм жам туулна. Хүн, амьтан, ус ургамал ч үүсэх, дэлгэрэх, задрах, мөхөх энэ жамаас хазайхгүй. Манай орны дөрвөн цаг энэ жамыг бидэнд мөнхөд сануулан хүрдлэн оршном. Үүний дотроос өвөл ину бидэнд мөхөл төгсгөлийг сануулан сэхээрүүлж байдаг улирал юм уу даа. Иймдээ үхэл хэмээгч нь уран зохиолын хувьд ч мөнхийн сэдэв болсоор иржээ. Магад үхэл буйгаас урлаг, философи байдаг ч байж болох юм. Үүрэглэгч энэ нам гүм, цав цагаан улирлын элгэнд хяраад, үхэл зайлшгүйг есөн есийг тоолон бясалгаж аваад бид амьдралын гүн рүү илүү шуналтай, илүү цэвэр оюунаар ахин шунгана.
Дугаар удирдсан: Мөнхцолын БАТБАЯР
Эрхлэгч: Батсуурийн БАЯСГАЛАН
Ерөнхий редактор: Цагаанчулуугийн ДЭЛГЭРМАА
Орчуулагч редактор: Базаррагчаагийн ДЭЛГЭРМАА
Дизайнер: Цэнгэлийн ЭРХБАЯР
Дизайнер: Ангарагийн МӨНХДӨЛ
Зочин уран бүтээлч: Баярсайханы Тамир
Хэвлэгдсэн он 2023
ISBN 9789919989347
25’000
СагслахТуркийн зохиолч Элиф Шафак нь Исламын ертөнцөөс олон улсад хамгийн сайн танигдсан зохиолчдын нэг юм. Турк, англи хэлээр бүтээлээ туурвидаг түүний зохиолууд өдгөө дэлхийн тавь гаруй хэлнээ хөрвүүлэгдэж, олон соёлын уншигчдын зүрх сэтгэлийг татжээ. Тэрээр алдартай зохиолч төдийгүй эрдэмтэн, олонд танигдсан илтгэгч, эсээч, эмэгтэйчүүдийн эрх, үндэсний цөөнхийн болон бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалахын төлөө идэвхийлэн зүтгэгч, нийгмийн томоохон зүтгэлтэн билээ. Элиф Шафак одоогоор арав гаруй роман туурвиснаас хамгийн алдартай нь эдүгээ таны гар дээр буй “Хайрын дөчин дүрэм” юм. Монголчуудын байлдан дагууллын үеийн Исламын ертөнцийн гарамгай найрагч Румигийн амьдрал, тэмцэл, агуу нөхөрлөлийн түүхийг орчин үеийн жирийн бүсгүйн хайрын түүхтэй сүлэн бичсэн эл бүтээл “хайр” хэмээх хашигдах хил, хоригдох хэлгүй ид хүчнийг мэдэн захирах дөчин дүрмийг дэглэн толилуулжээ. “Хайрын дөчин дүрэм” романыг BBC-ээс “Хамгийн нөлөө бүхий 100 роман”-ы нэгээр нэрлэжээ. Орчуулагч: Б.Сувддулам Уран сайхны редактор: Ц.Дэлгэрмаа Техник редактор: Ж.Тэгшзаяа Хавтасны зураг: Л.Нямдорж Хавтасны дизайн: Б.Билгүүн Эрхлэн гаргасан: ТАГТАА ПАБЛИШИНГ
26’000
Сагслах20’000
Сагслах25’000
Сагслах26’000
Сагслах20’000
Сагслах12’000
Сагслах12’000
Сагслах12’000
СагслахХятадын зохиолч Ян Лянкө болвоос хаалттай нийгмийн доторх үзэл санааны хавчлага, боолтыг өөрийн үг, өгүүлбэр, бүтээл бүрээр дотроос нь тэс цохин, машид зоригтой эвдэж, тэмцэж чаддаг цөөн зохиолчдын нэг билээ. Эдүгээ таны өмнө дэлгээтэй буй “Дин тосгоны зүүд” романаас өгсүүлээд олонх шилдэг бүтээл нь эх орон Хятад улсад нь өдийг хүртэл хориотой хэвээр буй ч тэрбээр үзгээ тавьж дуугаа хориулалгүй, үзлээ няцаж, буугаад өгөлгүй туурвин бүтээсээр байхын сацуу, зохиол бүтээлүүдээ уншигчдад хүргэх ан цав, сүйхээ самбаачлага бүрийг алдалгүй эрж, тэр бүхний араас ирэх эрсдэлийг ч өөрөө бүрэн үүрч яваа бахархам уран бүтээлч билээ. Тэр утгаараа эл ном ч олон арван ээдрээ эрсдэлийг давж байж таны өмнө дэлгэгдэн буйг хэлэх юун.
Ян Лианкө бол сэдвийг олоод, олсон сэдвээ яаж “стиль” болгохыг үзүүлж өгдөг зохиолч. Түүний бодож олсон “стиль”-үүд бүтээлээс бүтээлд давтагддаггүй нь нэн гайхамшиг. Энэ чадварыг нь тив, дэлхийн уран зохиолын мэргэжилтнүүд өндрөөр үнэлж, түүнд утга зохиолын салбарын бүхий л хүндтэй шагналуудаа соёрхсон байдгийг тоочиж эс бармуй. Гагцхүү ямар ч бараан сэдэв, хатуу үнэнг олзолж бичсэн ямагт түүнээ инээд, хоржоон, ухаалаг егөөд цурлан өгч чаддаг нь уншигчийг бахдуулж, удирдагчдыг баахан төөрөлдүүлдэг шидтэйг онцлоё. “Дин тосгоны зүүд” роман ч бас хүнд сэдэв, хатуу үнэнг ухаалаг наргианы машин дотор угааж харуулсан гоц шидээвэр мөн болохыг та уншин байж мэдэх буй за.
Орчуулагч: Мөнхцолын БАТБАЯР
Орчуулгын редактор: Батсуурийн БАЯСГАЛАН
Ерөнхий редактор: Цагаанчулуугийн ДЭЛГЭРМАА
Хавтасны зураач: Лхаасүрэнгийн НЯМДОРЖ
25’000
СагслахХүүхдийн нүдээр хорвоо ертөнцийн юм бүхэн сонин байдаг. Хүүхэд харсан сонссоноо өөрийн ертөнцөөр чөлөөтэй, бүтээлчээр илэрхийлж чаддаг. Хайрыг ч бас өөр өөрийнхөөрөө илэрхийлнэ. Ийм л зүйлийг хайр гэнэ хэмээн томъёолж хэлж болдоггүй ч бяцхан зүрхээрээ, хиргүй тунгалаг ухаанаараа ойлгож, үг хэл, үйл хөдлөлөөрөө илэрхийлсээр байдгийг эмээ, ач хүү хоёрын тухай энэхүү зурагт ном бидэнд өгүүлнэ. Зохиолч: Лхаасүрэнгийн Нямдорж Зураач: Лхаасүрэнгийн Нямдорж Редактор: Батсуурийн Баясгалан
26’000
Сагслах12’000
Сагслах15’000
Сагслах25’000
СагслахТаны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.
Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.
2 ба түүнээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт ҮНЭГҮЙ. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөр 5’000₮.