Хайрын дөчин дүрэм

Хайрын дөчин дүрэм

Product information

26’000

Description

Туркийн зохиолч Элиф Шафак нь Исламын ертөнцөөс олон улсад хамгийн сайн танигдсан зохиолчдын нэг юм. Турк, англи хэлээр бүтээлээ туурвидаг түүний зохиолууд өдгөө дэлхийн тавь гаруй хэлнээ хөрвүүлэгдэж, олон соёлын уншигчдын зүрх сэтгэлийг татжээ. Тэрээр алдартай зохиолч төдийгүй эрдэмтэн, олонд танигдсан илтгэгч, эсээч, эмэгтэйчүүдийн эрх, үндэсний цөөнхийн болон бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалахын төлөө идэвхийлэн зүтгэгч, нийгмийн томоохон зүтгэлтэн билээ. Элиф Шафак одоогоор арав гаруй роман туурвиснаас хамгийн алдартай нь эдүгээ таны гар дээр буй “Хайрын дөчин дүрэм” юм. Монголчуудын байлдан дагууллын үеийн Исламын ертөнцийн гарамгай найрагч Румигийн амьдрал, тэмцэл, агуу нөхөрлөлийн түүхийг орчин үеийн жирийн бүсгүйн хайрын түүхтэй сүлэн бичсэн эл бүтээл “хайр” хэмээх хашигдах хил, хоригдох хэлгүй ид хүчнийг мэдэн захирах дөчин дүрмийг дэглэн толилуулжээ. “Хайрын дөчин дүрэм” романыг BBC-ээс “Хамгийн нөлөө бүхий 100 роман”-ы нэгээр нэрлэжээ. Орчуулагч: Б.Сувддулам Уран сайхны редактор: Ц.Дэлгэрмаа Техник редактор: Ж.Тэгшзаяа Хавтасны зураг: Л.Нямдорж Хавтасны дизайн: Б.Билгүүн Эрхлэн гаргасан: ТАГТАА ПАБЛИШИНГ

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

2 ба түүнээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт ҮНЭГҮЙ. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөр 5’000₮.