Эх орон чинь дуудаж байна

Эх орон чинь дуудаж байна

Product information

25’000

Description

“Эх орон чинь дуудаж байна” роман зохиолчийн хамгийн чухал бүтээлд тооцогдох бөгөөд нэг ард түмэн хоёр хэсэг хуваагдаж, хэлээр биш ч хилээр харьшсан явдлаас ургуулан жир хүний хувь заяа хийгээд, ерөөс хүмүүний мөн чанарыг нийгэм, сэтгэлзүй, ёс суртахууны олон талаас шүүн тунгаасан тун сонирхолтой бүтээл юм. Дорно дахины нэн шинэ үеийн уран зохиолын өнгө төрх, хэр чадамж, хэм хэмнэлийг манай уншигчдад мэдүүлж, мэдрүүлж чадна хэмээн итгэж энэхүү бүтээлийг бид таны өмнө дэлгэвэй.Зохиолч Ким Ионгха 1968 онд Хуачонь мужид төржээ. Эцэг нь цэргийн хүн болохоор тэднийх байнга нүүж суудаг байв. Багадаа нүүрсний утаанд угаартсаны улмаас арван наснаасаа өмнөх ой дурсамжаа алдсан гэдэг. Тэрээр Ёнсэй их сургуулийг 1993 онд дүүргээд Сувоны нэгэн цагдаагийн хэсэгт туслах мөрдөгчөөр ажиллан, цэргийн албаа дүйцүүлэн хаажээ. Харин 1995 оноос уран бүтээлийн замналаа тууштай эхлүүлж “Надад өөрийгөө егүүтгэх эрх бий” /1996/, “Хар цэцэг” /2004/, “Эх орон чинь дуудаж байна” /2008/, “Алуурчны ой санамжийн лавлах” /2017/ зэрэг романууд туурвисан нь зохиолчоо ихэд алдаршуулжээ. Орчуулагч: БАЗАРРАГЧААГИЙН ДЭЛГЭРМАА Редактор: Цагаанчулуугийн Дэлгэрмаа Хавтасны зураач: Лхаасүрэнгийн Нямдорж Хавтасны дизайнер: Баярсайханы Тамир Эрхлэн гаргасан: ТАГТАА ПАБЛИШИНГ
Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

2 ба түүнээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт ҮНЭГҮЙ. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөр 5’000₮.