Орчуулагч, яруу найрагч Мө.Батбаярын “Мөнгөн Будда авсан өдөр” яруу найргийн түүвэр хэвлэгдэн гарлаа. Тэрбээр өмнө нь яруу найргийн төрлөөр “Бүгд өөрийн гунигтай” (2016), “Өртөөн дээр хэлэгддэг үгс” (2019) зэрэг яруу найргийн түүврүүд, "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн" (2021) тэмдэглэл, найрууллын түүвэр, " Үй Хуагийн “Амьдрахуй”, "Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот”, Лиякөгийн “Дин тосгоны зүүд”, Чи Жижяньийн “Цасан хөшиг” зэрэг орчуулгын арав гаруй бүтээл хэвлүүлсэн билээ.
Зохиогч: Мөнхцолын Батбаяр
Редактор: Батсуурийн Баясгалан
Хариуцлагатай редактор: Цагаанчулуугийн Дэлгэрмаа
Дизайнер: Нямдэлгэрийн Энхболд