Хайрын магтуу

Хайрын магтуу

Product information

12’000

Description

Францын философич Ален Бадью (т.1937) бол манай цаг эриний онцгой сэтгэгчдийн нэг билээ. Философичоос гадна жүжгийн зохиолч, романч, математикч, улс төрийн идэвхитэн гэдгээрээ чамгүй алдрыг хүртсэн энэ эрхмийн хэвлүүлсэн бүтээл, ном, зохиол, жүжгүүд зуу зуугаараа тоологдоно. Онтологийн асуултуудад математикийн аргаар хариулт олох гэсэн оролдлогоо урлаг, шинжлэх ухаан, улс төр, хайр сэтгэлийн тухайд өөрийн үзэл санаатайгаа нийтгэн бичдэг нь түүний гол онцлог гэлтэй. Чухамдаа урлаг, шинжлэх ухаан, улс төр, хайр дөрөв л үнэнийг бүтээдэг. Философиос бид үнэнг олж авч чадахгүй, харин дээрх дөрвийн уялдаа холбоо, хоорондын хамаарлыг тодорхой харах арга замыг олж болно. Тиймдээ ч Ален Бадьюгийн хувьд урлаг, шинжлэх ухаан, улс төр, хайр нь философийн суурь дөрвөн нөхцөл ажээ. Ален Бадью өөрийн философийн дөрвөн гол тулгуурын нэг болгон ‘Хайр”-ыг онцгойлон авч үзэж, энэ сэдвээр дагнасан бүтээлүүд олныг туурвисны нэг нь “Хайрын магтуу” хэмээх ном билээ. Санамсаргүй учралаар учирч, болзолгүй нөхцөл байдлуудыг хамтдаа даван туулах явцдаа амьдралыг өөр өөрсдөдөө шинээр нээдэг хайр сэтгэл хэмээгч нь цахим тооцоолол, хэт техникээр зэвсэглэсэн орчин үеийн нийгэмд мөнөөхөн санамсаргүй, гэнэтийн шинж чанараа алдаж, ид шид нь доройтсоор эгээ л мөхөх аюултай нүүрэлдээд буй тухай философич халаглан бичиж, хувь хүнийг эрхэм болгосон орчин үеийн энэ нийгэмд өрөөл бусдын төлөө амьдрах, тэмцэх, өөрийгөө золих зориг хүчийг бидэнд өгдөг хайр сэтгэлийг хэрхэн яаж аврах вэ хэмээн бодол санаагаа чилээжээ. Тагтаа Хэвлэлийн Газар Францын философич Ален Бадьюгийн “Хайрын магтуу” хэмээх алдартай бүтээлийг уншигч танаа өргөн барьж буйдаа баяртай байна.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

2 ба түүнээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт ҮНЭГҮЙ. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөр 5’000₮.