Формоса Солилцоо

Формоса Солилцоо

Product information

40’000

Description

2024 оны 5-р сарын 20-нд буюу Тайванийн анхны уугуул үндэстэн ерөнхийлөгч тангараг өргөсний маргааш тус улсын хүн ам тэр аяараа Кубын ард түмэнтэй солигдчихсон сэрж ирэв… Ийнхүү аль аль нь их гүрнүүдийн ноёрхол дор байж үзсэн, одоо ч зарим талаар хараат байдаг, олон үндэстэн ястан холилдсон уугуул соёлын өвтэй гэдгээрээ ижилсдэг арлын хоёр улс урьд хэзээ ч тохиож байгаагүй учир битүүлэг, ойлгомжгүй нөхцөл байдалтай нүүр тулна. Үүнтэй зэрэгцээд эх газрын “аварга мангасууд”-ын шунахай харц тэднийг алдалгүй дагана…"Нүүдэг арал" өгүүллэгээрээ монгол уншигчдад хэдийнээ танил болсон Тайванийн зохиолч Хуан Чон Кайгийн "Формоса солилцоо" романыг Тагтаа нь та нартаа эх хэлнээс нь орчуулан хүргэхэд бэлэн боллоо. Хуан Чон Кайгийн эл бүтээл куба зураач, Тайванийн анхны уугуул үндэстэн ерөнхийлөгч, Гуантанамо булан дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн шоронд хоригдож асан эр, уугуул үндэстэн болохыг хүсдэг хан үндэстэн зэрэг олон сонирхолтой дүрээр дамжуулан үндэс угсаа, соёлын ялгаа, улс төрийн тэгш бус байдал зэрэг томоохон асуудлуудыг хөндөж, ил тод шүүмжилснээрээ онцлог. Мөн Маркезын шидэт реализмыг санагдуулам нэн сонирхолтой хүүрнэлийнхээ дундуур номын тэмдэглэл, подкаст, ярилцлага зэргийг сүлж оруулснаараа Майкл Хэррийн сэтгүүлзүйг хослуулсан мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Орчуулагч: Доржсүрэнгийн Мөнхжаргал

Редактор: Батсайханы Сувддулам

Хавтасны зураг: Зандангаравын Мандах

Хэвлэлийн дизайнер: Түмэнбаярын Нарангуа

Тагтаа хэвлэлийн газар, 2026 он. See less

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

2 ба түүнээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт ҮНЭГҮЙ. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөр 5’000₮.