Зурагнууд

Төгсгөлийн мэдрэмж

Төгсгөлийн мэдрэмж

Product information

20’000

Description

Тагтаа Хэвлэлийн Газар англи хэлтний нэн шинэ үеийн уран зохиолын томоохон төлөөлөгчдийн Жулиан Барнсыг 2011 оны шилдэг номоор нэрлэгдэж, “Man Booker” шагнал хүртсэн “Төгсгөлийн мэдрэмж” хэмээх хамгийн алдарт бүтээлээр нь монгол уншигчдадаа анхлан танилцуулж буйдаа туйлын бахархалтай байна. Хүмүүс бид дурсамжаа бэдэрч, дурсамжаараа амьдрах дуртай байдаг. Харин дурсагдан санагдаж буй зүйлсийн цаанах онхи мартаж үлдээсэн зүйлс ч бас бидний амьдралд шийдвэрлэх нөлөөтэйг, хүмүүний өөрөө өөрийгөө таних, зам мөрөө ухамсарлахад магад дурсамжаас ч илүү чухлыг тэр бүр анзаардаггүй. Хүүхэд насныхаа дурсамжаар дамжуулж тэнд мартаж үлдээсэн бүхнээ сэргээн, мартагналаасаа өөрийн амьдралаа “сэргээн засварлаж” буй хижээл эрийн түүх бодит ба хоосон, үнэн болоод худал, дурсамж хийгээд мартагналын заагийг хөвөрдөн холбож, хувь хүний дотоод оршихуй, орон зайн тухай бичлэгийг шинээр тогтоож чадсанаараа он оны шилдэг номд олгодог Booker-ийн шагналыг хүртсэн юм. Энэхүү бүтээлийг "Тагтаа утга зохиолын шагнал 2020" орчуулгын төрлийн тэргүүн байрын эзэн, орчуулагч Дашцэрэнгийн Мөнххишиг орчуулан уншигчдадаа хүргэж байна. Орчуулагч: Дашцэрэнгийн Мөнххишиг Хариуцлагатай редактор: Цагаанчулуугийн Дэлгэрмаа Орчуулгын редактор: Батсуурийн Баясгалан Хавтасны зураач: Лхаасүрэнгийн Нямдорж Хавтасны дизайнер: Баярмагнайн Билгүүн Эрхлэн гаргасан: ТАГТАА ПАБЛИШИНГ

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

2 ба түүнээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт ҮНЭГҮЙ. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөр 5’000₮.