Коралайн

Коралайн

Product information

15’000

Description

Английн зохиолч Нил Гейманы орчин цагийн хамгийн алдартай туужуудийн нэг “Коралайн” 2002 онд анх хэвлэгдсэн даруйдаа уран сэтгэмжит зохиолд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал болох “Hugo Award”-ийг туужийн төрөлд хүртэж байв. The Guardiаn сэтгүүлээс “Коралайн” туужийг 21 дүгээр зууны 100 шилдэг зохиолын 82 дугаарт нэрлэж байлаа. Хүүхдийн зохиолыг орчин цагт өгүүлэмж, цар хүрээ, агуулга, дүрийн хувьд шинэ шатанд гаргасан эл уран сэтгэмжит туурийг өнөө цагийн “Алиса гайхамшгийн оронд”-той зүйрлэн, хэдийн сонгодогт тооцох болсон билээ. “Коралайн” туужаас сэдэвлэн 2009 онд ижил нэртэй анимэйшн кино бүтээгдсэн нь хүүхдүүд төдийгүй томчуудын талархлыг хүлээж, тухайн ондоо шилдэг анимэйшн бүрэн хэмжээний кино төрөлд Оскарын шагналд нэр дэвшиж байв. Түгжээтэй хаалга нээгээд л Нарниагийн гайхамшигт аялал эхэлдэг шиг, Алиса туулайн нүх рүү унаад цочирдом жигтэй аялалын эргүүлэгт татагдан ордог шиг Коралайнтай хамт нууцлаг хаалгаар нэвтрэн ормогцоо та хайр, ид шид, саарыг ялан дийлэх сайн сайхны хүчинд эрхгүй итгэх болно. Орчуулагч: Аюушийн Анударь Уран сайхны редактор: Ц.Дэлгэрмаа Орчуулгын редактор: Ж. Тэгшзаяа Номын дотоод зураач: Баттулгын Төгсжаргал Номын хавтасны зураач: Л.Нямдорж Номын дизайнер: Б.Билгүүн Эрхлэн гаргасан: ТАГТАА ПАБЛИШИНГ

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

2 ба түүнээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт ҮНЭГҮЙ. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөр 5’000₮.