Тагтаа Review №01 - Хориотой урлан

Тагтаа Review №01 - Хориотой урлан

Product information

20’000

Description

Тагтаа Хэвлэлийн Газар байгуулагдсан цагаасаа эхлэн үндэсний уран зохиолын хөгжилд хувь нэмэр оруулах, үндэсний уран зохиолын хойч үеийг дэмжих, залгамж халааг бэлдэхийн тухайд үйл ажиллагаагаа бүхэлд нь зориулж ирсэн билээ. Энэхүү халуун сэтгэл, зорилго, тэмүүллийн маань бас нэгэн бодит биелэл болсон "TAGTAA REVIEW" УТГА ЗОХИОЛЫН СЭТГҮҮЛ-ээ бид таны гар дээр тавьж байна. Улирал тутамд хэвлэгдэх энэхүү сэтгүүлээрээ бид уран бүтээлчдэд бүтээл туурвилаа уншигч олон нийтэд хүргэх томоохон талбар бий болгож өгөхийг юун түрүүнд зорилоо. Мөн зохиолчид, уран бүтээлчдэд бие биеэсээ суралцах, өсөн хөгжих, бүтээлч өрсөлдөөн өрнүүлэх боломж нээж өгөх нь бидний хоёр дахь зорилго байв. Эцэст нь утга зохиолын салбарт мэргэжлийн редакцын шалгуур, шүүлтүүр, бүтээлч ажиллагааг нэвтрүүлэн уран бүтээлчдэд бүтээлийнхээ чанар чансааг дэнслэх боломж олгох, дэлхий дахинаа хэдий нь тогтсон энэ жишгийг уран зохиолын ертөнцөд соёл болгон төлөвшүүлэх эрхэм зорилгыг өмнөө тавьсан билээ. Ийнхүү хэтийн хэргийг бэлгээр санахдаа цагийн цөвүүнийг зоригоор сөрөн эхлүүлсэн TAGTAA REVIEW маань The New Yorker, Tinhouse, Granta, Ploughshares, Paris Review, The Iowa Review, The New England Review, Georgia Review гэх мэт дэлхийн уран зохиолын өнгө төрхийг тодорхойлогч томоохон сэтгүүлүүдийн нэгэн адил утга зохиолын үнэ цэн, чанар чансааг өөрийн нэрээр батлан даасан, улам өргөсөн, урт удаан жилийн настай, жинхэнэ мэргэжлийн утга зохиолын сэтгүүл болохын зэрэгцээ үндэсний уран зохиолоо дэлхийн уран зохиолын ай савтай нэгтгэхэд нэгэн урсгал болон зам гаргаж, жим татаасай хэмээн ихэд хүсэж басхүү итгэж анхны дугаараа мэргэн уншигч таны өмнө мэхийн дэлгэлээ. Эрхлэгч: Батсуурийн Баясгалан Ерөнхий редактор: Цагаанчулуугийн Дэлгэрмаа Редактор: Мөнхцолын Батбаяр Зочин уран бүтээлч: Баттулгын Бат-Оргил Дизайнер: Зандангаравын Мандах Дизайнер: Ангарагийн Мөнхдөл Зурагчин: Мөнхбатын Мөнхтүшиг Эрхлэн гаргасан: ТАГТАА ПАБЛИШИНГ

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

2 ба түүнээс дээш бүтээгдэхүүнд хүргэлт ҮНЭГҮЙ. Бусад тохиолдолд хүргэлтийн төлбөр 5’000₮.